Бидний тухай

Бүх төрлийн чулуун хийцийн үндэсний үйлдвэрлэгч

ҮЙЛДВЭРИЙН ХҮЧИН ЧАДАЛ:

Үйлдвэрийнхээ хүчин чадлыг үе шаттайгаар нэмэгдүүлж ирсэний үр дүнд бид өнөөдөр 1500м2 үйлдвэрийн байранд өдөрт 900м2 хүртэлх чулуун хийцийг бэлтгэн гаргах боломжтой боллоо.

ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ :

Чулуун хийцийн нэгэн чухал дамжлага болох өнгөлгөөний автомат системийг Монголдоо анхлан нэвтрүүллээ. Мөн гоёлын хүрээ татагч машин болон CNC машиныг үйлдвэрлэлдээ нэвтрүүлэн ашиглаж байна.

ШУУРХАЙ ХҮРГЭЛТ, УГСАРГАА:

Хэрэглэгчиддээ шуурхай үйлчилгээ үзүүлэхийн тулд хүргэлт, угсралтын 3 бригадыг ажиллуулдаг. Эдгээр баригад нь бүгд бие даан ажиллах чадвартайгаар зохицуулагдсан.

ҮНИЙН УЯН ХАТАН ТОГТОЛЦОО:

Бид хэрэглэгчиддээ байнгын үнийн урамшуулал (membership card) үзүүлж, зарим нэмэлт ажилбарын төлбөрөөс чөлөөлсөөр ирсэн. Мөн тухайн захиалгын онцлогоос хамаарсан үнийн уян хатан бодлогыг баримталдаг.

ТҮҮХИЙ ЭДИЙН ШУУРХАЙ ХАНГАМЖ :

Түүхий эдийн төрөл (40-50 төрөл) бүр дээр 150-200м2 нөөцтэй байхыг бид эрмэлздэг. Мөн импортлоход шаардлагатай цаг хугацаа, захиалгын тоо хэмжээнээс шалтгаалсан шуурхай татан авалтын тогтолцоог бий болгоод байна.

ЗОРИЛГО
Дэлхийн жишигт нийцсэн техник технологийг бүрэн эзэмших чадвартай мэргэжилтэн, мэдлэг туршлагатай боловсон хүчнийг бүрдүүлж, улс эх орныхоо хөгжил дэвшилд түүчээлэгч ҮНДЭСНИЙ ХҮЧИРХЭГ ҮЙЛДВЭРЛЭГЧ болно.


ЭРХЭМ ЗҮЙЛ

Үйлдвэрлэлийн стандарт, бүтээгдэхүүний үнэ өртөг, эдийн засгийн нөхцөл байдлыг тэнцвэржүүлсэн хэрэглэгч төвтэй, ухаалаг удирдлагатай уян хатан бодлого баримтлана.


Хэдэн мянганаар өртөөлсөн нүүдэлчин соёлоос өнөөгийн өндөр хөгжилд хөл тавьсан эцэг өвгөдийнхөө эрхэм билэгдэл, хүндэт хэрэглээ чулуун урлалыг орчин цагийн хэрэглээнд нийцүүлэн дэвшилтэт технологиор Эх орондоо үйлдвэрлэж буй ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ.

Эх орныхоо эдийн засгийн суурь болсон үндэсний үйлдвэрлэлийн хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулахаар чулуун хийцийн хүчирхэг үйлдвэрлэл бүхий улс оронд мэргэжил эзэмшиж, мэдлэгээ зузаалсан туршлагатай ХАМТ ОЛОН.

Бидний ажил үйлсийг ямагт дэмжиж, ЧУЛУУН ХИЙЦийг сонгон үйлчлүүлсээр ирсэн хэрэглэгч түмнээ хүндэлж, нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлан ажиллаж буй хөдөлмөрч МОНГОЛ ЗАЛУУС.

Видео

2005 онд АНУ-ын Виржини мужид байгуулагдан, байгалийн чулуун хийцийн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаад 2010 оноос эх орондоо Aмерик стандарт, технологийн дагуу үйлдвэрлэлээ эхлүүлэн өнөөг хүртэл үйл ажиллагаагаа өргөжүүлсээр ирлээ

ҮЙЛДВЭРИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ

Лазер чиглүүлэгч бүхий
БҮРЭН АВТОМАТ ХӨРӨӨ

1 цагт 80-100м2 чулуу хөрөөдөх хүчин чадалтай.

60o хүртэл налуу зүсэгч
БҮРЭН АВТОМАТ ХӨРӨӨ

1 цагт 70-90м2 чулуу хөрөөдөх хүчин чадалтай.

Хөвөө татагч, олон үйлдэлт
БҮРЭН АВТОМАТ МАШИН

1 цагт 20-30м хөвөө татах хүчин чадалтай.

Шал, гишгүүрийн ховил татагч
БҮРЭН АВТОМАТ МАШИН

1 цагт 60-80 м2 чулуунд ховил хүчин чадалтай.


ДЭВШИЛТЭТ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ

Усан өнгөлгөөний БҮРЭН АВТОМАТ МАШИН


Гоёлын хүрээ татагч БҮРЭН АВТОМАТ МАШИН


Бид юу хийдэг вэ

...


ТАВИЛГЫН ХААЛГАНЫ ҮЙЛДВЭР

Энэхүү үйлдвэр нь гэр ахуйн болон оффисын бүх төрлийн хаалгатай тавилганы хаалгыг PVC хуулга болон зориулалтын будган гадаргуутайгаар үйлдвэрлэдэг.

Сүүлийн үеийн өндөр хүчин чадал бүхий давхар халаалтын системээр тоноглогдсон хуулга бүрэгч машиныг оруулж ирснээр хэвийн бус гадаргуутай тавилгын бэлдэцийг бүрэх боломжтой боллоо.

ГЭР АХУЙН ЧУЛУУН ХИЙЦ

Африкийн орнууд, Бразил, Энэтхэг, Хятад зэрэг улсад байгалаас шууд олборлон боловсруулдаг, өнгө хээ нь үл давтагдах цэвэр боржин, гантиг чулуун хийцийг бид арван хоёрдох жилдээ зах зээлд нийлүүлж байна. Бидний урласан олон бүтээгдэхүүн бүх төрлийн тавилга, интерьерийн шийдэлд үр дүнтэй ашиглагдаж хамгийн эрэлттэй, үнэ цэнтэй хийц байсаар ирлээ.

ИНЖЕНЕРИЙН ЧУЛУУН ХИЙЦ

Байгалийн чулууний 80%-ийн орц бүхий 30 орчим өнгө загварын кварц чулууг бид танд санал болгож байна. Сонголт, үнэ, хийцийн хувьд олон давуу талтай энэхүү чулууг бид хэрэглэгчиддээ хүссэн хийц, хэмжээгээр нь нийлүүлнэ.

БАРИЛГЫН ЧУЛУУН ХИЙЦ

Хэрэглээ нь өсөн нэмэгдсээр байгаа энэ салбарт зориулсан материалын сонголт, хэлбэр хийцдээ анхаарч, тоног төхөөрөмжийн шинэчлэлтийг цаг тухай бүрт нь хийсээр ирлээ. Мөн томоохон төсөл, хорооллуудад гүйцэтгэгчээр оролцож, багагүй туршлага хуримтлууллаа. Бид найдвартай ханган нийлүүлэгч, хариуцлагатай, чадвартай гүйцэтгэгч байж чадна.

УГСРАЛТ, СУУРИЛУУЛАЛТ

Бид тухайн захиалгын онцлогт тохирсон арга хэлбэрийг хэрэглэгчиддээ санал болгодог. Солонгос, Америк улсад чулуун хийцийн угсралт, суурилуултаар мэргэшсэн туршлагатай бригад танд мэргэжлийн зөвлөгөө, үйлчилгээг үзүүлэхэд бэлэн байна.

Чулуу

Чулуун тавцангийн материал, чулууны ирмэг

  • Боржин
  • Гантиг
  • Гэрэл нэвтэрдэг чулуу
  • Кварц
  • Барилгын чулуу
  • Ирмэгүүд

Тавилгын хаалга

Бүх төрлийн хээ болон өнгөний өргөн сонголттойгоор тавилгын хаалга чанарын өндөр түвшинд үйлдвэрлэнэ

  • Хаалганы төрөл
  • Хаалганы өнгө
  • Хаалганы ирмэг
Мэдээ мэдээлэл
blog
Мэдээ
ИНТЕРЬЕР ДЭХЬ ЭКО ХЭВ МАЯГ
Admin  |  2018-08-19 05:23:00

Амралтын өдрүүдийг бид цэвэр тунгалаг агаартай, үзэсгэлэнт байгальд хайртай дотны хүмүүстэйгээ хотоос гарч амрахыг чухалчилдаг.

blog
Мэдээ
ГЭРИЙН НӨХЦӨЛД БОРЖИН ЧУЛУУН ТАВЦАНГ ЦЭВЭРЛЭХ АРГА
Admin  |  2018-08-23 00:00:00

Хэдийгээр боржин чулуун тавцан нь өнөө үеийн айл бүрийн түгээмэл сонголт болсон ч хүмүүсийн ихэнхи нь байгалийн чулуун гадаргуут тавилга, эдлэлийг хэрхэн зөв цэвэрлэх, арчлах тал дээр мэдлэг тааруу ба

Видео мэдээ

Зөвлөгөө

Манай үйлчилгээг хурдан шуурхай авахад дөхөм болох зөвлөгөө булан

Асуулт хариулт

Чулуун бүтээгдэхүүний хэрэглэгчдэд тулгардаг аливаа асуудал болон тухайн шийдлүүдийг багтаасан асуулт хариулт булангаас дэлгэрэнгүй дарж үзнэ үү

Захиалга хийх дараалал

Анх удаа захиалга хийх гэж буй хэрэглэгч таны цаг завыг хэмнэх үүдээс захиалга хэрхэн хийгддэг тухай мэдээллийг дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү

IDEA

Хэрэглэгч та өөрийн нөхцөл байдал болон онцлогт тохируулан чулуугаар юу хийж болох талаарх жишээ зургуудыг эндээс үзэж санаа аваарай

Санаа авах загварууд

...

  • Bar countertops
  • Bath surrounds
  • Bathroom
  • Facade
  • Fireplace
  • floor
  • Kitchen
  • Stair in
  • stair out
  • stones
  • wall
  • window shell

Холбоо барих

Манайх улаанбаатар хотод 3 цэг дээр үйл ажиллагаа явуулж байна

Open Application

Захиа бичих

Монгол улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 21-р хороолол 6-р хороо, Москвагийн гудамж, “Байгалийн чулуун хийц” үйлдвэр
Үзүүлэнгийн танхим: 8810-2335, 8810-2338
Үйлдвэрийн байр: : +(976) 7010 2800

Сошиал хаягууд