Go to Top

HOME

Бидний тухай

"Чулуун хийц" ХХК нь 2005 онд АНУ-ын Виржини мужид байгуулагдан, байгалийн чулуун хийцийн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаад 2010 оноос эх орондоо Aмерик стандарт, технологийн дагуу үйлдвэрлэлээ эхлүүлэн өнөөг хүртэл үйл ажиллагаагаа өргөжүүлсээр ирлээ.
 
Өнгөрсөн хугацаанд чулуун хийцийн үйлдвэрлэлийн салбартаа ямагт тэргүүлэгч байхыг зориж ажилласны үр дүнд чулууны өнгө төрөл, үйлдвэрлэлийн технологи, хүчин чадал, ажил гүйцэтгэх хурд зэрэг олон талаараа шилдэг нь байж чаддаг. Тэр ч утгаараа зах зээлд тодорхой байр суурьтай болж, өөрсдийн гэсэн үйлчлүүлэгчид, түншүүдтэй болж чадсан үндэсний үйлдвэрлэгч компани юм.
 
Бүрэн автоматажсан огтолгоо, зүсвэрийн технологи, химийн бус өнгөлгөөний систем бүхий өндөр хүчин чадалтай үйлдвэрт олон жилийн туршлагатай, мэргэжлийн өндөр ур чадвартай хамт олон ажиллаж байна.
 
 

 
Бразил, Америк, Хятад, Итали, Африк зэрэг улсуудад олборлосон байгалийн цэвэр боржин чулуун хавтангуудыг гол түүхий эдээ болгон галын өрөө, угаалгын өрөөний тавилга, жакузны тавцан, ил зуух, тек, шал шатны гишгүүр, багана, лифтны хүрээ зэрэг бүх төрлийн чулуун хийцүүдийг ажлын 3-5 хоногт үйлдвэрлэн, газар дээр нь суурилуулж өгч үйлчилдэг.