Go to Top

HOME

Зөвлөгөө

ИНТЕРЬЕР ДЭХЬ ЭКО ХЭВ МАЯГ

 
Амралтын өдрүүдийг бид цэвэр тунгалаг агаартай, үзэсгэлэнт байгальд хайртай дотны хүмүүстэйгээ хотоос гарч амрахыг чухалчилдаг.
 
Хэдий тийм ч цаг хугацаа хомс тул байгалийн эрч хүч, амар амгаланг бүрэн дүүрэн авч чаддаггүй. Харин хүмүүс ихэнх цаг хугацаагаа гэр орондоо өнгөрүүлдгийн хувьд энэ орчноо эко стилээр тохижуулахыг эрмэлздэг. Интерьерийн эко хэв маяг нь  их хотын оршин суугчдыг амьдралын хурдасгасан хэмнэлээс үүдэлтэй сэтгэл санааны хямрал, сөрөг хандлага болон экологийн бохирдлоос "аврах” зорилгоор хийгдэж ирсэн. 
Эко хэв маягт хувцанцар, полимер, тэр бүү хэл будгийг ч ашиглах хориотой бөгөөд зарим тохиолдолд лак, өнгөлөгчийг хэрэглэж болдог. Хэдийгээр эко хэв маягийг дээрх байгалийн өнгө, хийц, загвар бүхий хиймэл чулуу, мод гэх мэтээр бүрдүүлж болох ч энэ нь гаднаа гяланцаг, дотроо паланцаг гэгчээр хожим хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө болон эдэлгээний чанараараа жинхэнэ байгалийн цэвэр материалыг гүйцэд чаддаггүй байна.