Go to Top

HOME

Зөвлөгөө

ГЭРИЙН НӨХЦӨЛД БОРЖИН ЧУЛУУН ТАВЦАНГ ЦЭВЭРЛЭХ АРГА


Хэдийгээр боржин чулуун тавцан нь өнөө үеийн айл бүрийн түгээмэл сонголт болсон ч хүмүүсийн ихэнхи нь байгалийн чулуун гадаргуут тавилга, эдлэлийг хэрхэн зөв цэвэрлэх, арчлах тал дээр мэдлэг тааруу байдаг билээ.

Мэдээж та амар хялбарыг нь бодож боржин чулуун тавцан цэвэрлэгээний бодис худалдаад авчихаж болох ч чулуун тавцангийн байгалийн гоёмсог чанар, үзэмжийг алдагдуулахгүйгээр хадгалж, цэвэрлэх аюулгүй аргууд ч бас бий гэдгийг мэдэхэд илүүдэхгүй.  
Эдгээрийн нэг бол соданы уусмалаар цэвэрлэх арга юм.
-    Содаг арилгахад хэцүү толбыг арилгахад ч ашиглаж болно. Хэрэв боржин тавцан дээр асгарсан зүйлийн толбо жирийн бодисонд арилахгүй бол яах вэ? Зүгээр л хүнсний содаг ашигла. Нэгээс хоёр цэвэрлэгээний дараа толбо үгүй болно. 
-    Сода бол маш өргөн хэрэглэгддэг цэвэрлэгч бодис. Үүний олон улсын нэршил нь бикарбонат натри. Энэхүү унивсерсал буюу төгс цэвэрлэгчийг дезодрант болон усан сангийн зориулалттай цэвэрлэгч бодиснуудаас авахуулаад шүдний оо, даавуу угаагч бодисны оронд ч ашиглаж болно. Эдгээрээс гадна мэдээж боржин чулуун гадаргууг гайхалтай цэвэрлэдэг.
-    Толбын төрлийг тодорхойл. Сода нь усан болон тосон суурьтай толбонд өөр өөр байдлаар үйлчилдэг. Тэгэхээр таны арилгахыг хүссэн толбо алин болохыг тодорхойл. Энэ нь таны ажлыг хамаагүй хөнгөвчилж өгнө.
-    Уусмалаа содатай хольж найруулна. Толбоны төрлөөс шалтгаалаад дараах уусмалуудаас аль нэгийг нь найруулах хэрэгтэй болно. 
Үүнд:
 
1.    Усан суурьтай толбо. Нэг аяга сода, хоолны таван халбага аяга таваг угаагч шингэн, холимогийг өтгөн байдалд оруулах хэмжээний  устөрөгчийн хэт исэл 
2.    Тосон суурьтай толбо. Нэг аяга сода, аяга таваг угаагч шингэнээс 5 халбага болон холимгийг өтгөвтөр төлөвт оруулах хэмжээний ус 
3.    Бэлдмэлийг толбон дээрээ түрхээд гялгар уутаар бүтээнэ. Ингээд угаах хүртлээ ойролцоогоор нэг өдрийн турш байлгах хэрэгтэй.