Go to Top

HOME

Боржин

Боржин чулуу хатуулаг чанараар алмаазны дараа ордог. Байгаль дээрээс олборлосон боржинг үйлдвэрийн аргаар өнгөлж, толигор, гялтгануур болгон барилгын гадна болон дотор засал чимэглэлд өргөнөөр ашиглаж байна.

Боржин чулууны найрлаганд кварц, хээрийн жонш, гялтгануур голлодог боловч болор, молор, биндэръяа, ортит, циркон, титан, уран, хайлуур жонш зэрэг олон эрдсийг агуулдаг бөгөөд ширхэгийн хувьд ширхэглэг эсвэл нарийн байхаас гадна саарал, хөх, цайвардуу, шаргал, улаан, ягаан, ногоон, хар зэрэг олон өнгөтэй байдаг.

Боржин чулууны давуу талууд:

  • Химийн гаралтай ямар ч боловсруулалт хийгдээгүй экологийн цэвэр бүтээгдэхүүн
  • Нян бактер үржихгүй эрүүл ахуйн цэвэр орчин
  • Халуун хүйтэнд тэсвэртэй
  • Эдэлгээ даах бат бөх чанар
  • Байгалийн давтагдашгүй өнгө хээ судал
  • Арчилж цэвэрлэхэд хялбар гэх мэт маш олон онцлог давуу талуудтай