Go to Top

HOME

ЗАХИАЛГА АВАХ УТАС: 88102338, 88102335

1. СОНГОЛТ, ХЭМЖИЛТ 
 

Эрхэм захиалагч та чулуун хийц бүтээлгэхээр шийдсэн бол 
Барилга Мега Сторе-д байрлах үзүүлэнгийн танхим (Showroom) болон оффист ирж чулууны өнгө, хийцийн загвар,ирмэгний төрөл зэргийг сонгосноор бидний хамтын ажиллагаа эхлэнэ.
Үүний дараа хэмжилт хийх баг тухайн байршилд хүрч очин таны сонголт орчинд нь хэр нийцэж байгааг нягталж, хийцийг үйлдвэрлэх нарийвчилсан хэмжилтүүдийг хийх юм.
Ингээд бид
  • Нарийвчилсан хэмжээ
  • Чулууны марк
  • Ирмэгийн төрөл
  • Захиалгын онцлогоос шалтгаалсан нэмэлт хийц зэргийг эцэслэн шийдсэнээр, захиалгын үнэ төсөв, гүйцэтгэх хугацаа зэргийг тооцоолох боломжтой болдог.
2. ЗАХИАЛГА 
 

Таныг бидний боловсруулсан ажлын зураг, мэдээллүүдтэй танилцаж эцэслэн зөвшилцсөний дараа Ажил гүйцэтгэх гэрээг үйлдэж,гэрээнд тусгагдсаны дагуу урьдчилгаа төлбөрийг шилжүүлснээр үйлдвэрлэл эхлэнэ.  

3. ХҮРГЭЛТ, СУУРИЛУУЛАЛТ
 

Үйлдвэрийн бүх шат дамжлага эцэслэн дуусч, бэлэн болсон бүтээгдэхүүнийг бид технологийн дагуу зөөвөрлөн тухайн обьектод хүргэж, суурилуулалтын баг тухайн тавилга болон бэлтгэсэн талбарт суурилуулан эцсийн гүйцэтгэлийг хийдэг. Захиалгын онцлогоос шалтгаалан зарим нэмэлт ажилбарууд тухайн газартаа хийгдэх шаардлага гардгийг анхаарна уу.
 
4. ХҮЛЭЭН АВАХ, ЭЦСИЙН ТӨЛБӨР
 

Хүргэлт, суулгалтын ажиллагаа хийгдэж дууссаны эцэст та захиалгаа эцсийн байдлаар нягтлан шалгаж үзэх хэрэгтэй. Анхны ажлын зураг, нөхцөлүүдэд тохирч буй эсэхийг нягталж, хүлээн авсны дараа үлдэгдэл төлбөрийг шилжүүлэх юм. Ингээд энэхүү ажил дуусгавар болно. Захиалагчдын ихэнхи хувь нь бидэнтэй дахин хамтран ажиллах, дотны хүмүүс болон түншүүдээ зуучлан эргэн холбогддогт бид тун баяртай байдаг. Чулуун хийцийг сонгож үйлчлүүлсэн хэн бүхэнтэй бид дахин хамтран ажиллахдаа бэлэн байж, давуу талыг олгож ажилладаг билээ.