Go to Top

HOME

Бидний давуу тал

Танилцуулгад дурьдсанчлан бид бол "чулуугаар бүтээх" ажилдаа мэргэшсэн залуус. Хэн ч бидэнд диплом, зэрэглэл өгдөггүй ч олон жилийн туршлага, хийж бүтээсэн ажлууд маань биднийг батлах болно.  

 

 

Бид танд дараах давуу талуудыг санал болгож байна.
 
Өргөн сонголт: Хэрэглэгчиддээ бид чулууны өнгө загварын өргөн сонголтыг санал болгодог. Энэ нь таны хүссэн ямар ч интерьер, тавилгын загварт чулууг зохилдуулах боломж олгоно. Чулуу импортлох нь хүнд хэцүү ажил хэдий ч бид чулууныхаа өнгө төрлийг нэмэгдүүлж, шинэчилж байхыг эрмэлздэг. Материал гэсэн цэснээс та үүнийг мэдрэх болно.
 
Үйлдвэрийн хүчин чадал: Энэ бол бидний хувьд урлан юм. 2014 онд үйлдвэртээ шинэчлэл хийж Итали улсад үйлдвэрлэгдсэн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий лазер чиглүүлэгчтэй, усалгаатай зүсвэр, өнгөлгөөний машин, АНУ-ын Kingfab брэндийн нүх ухалт, ирмэг таталт, өнгөлгөөний бүрэн автоматжсан тоног төхөөрөмжийг суурилуулснаар барилгын болон тавилгын чулуун хийцийг их хэмжээгээр, олон улсын жишигт нийцсэн байдлаар үйлдвэрлэх боломж бүрдсэн.
 
Үнийн санал: Энэ бол олон зүйлийг шийдвэрлэх хүчин зүйл. Бид танд зөвхөн ашгийн төлөө бус зах зээлээ өргөтгөх, чулууны хэрэглээг өсгөх, өрсөлдөөн зэргийг тооцсон хамгийн шудрага үнийг санал болгох болно. Мөн бид захиалагчиддаа боломжтой бүх л урамшуулал, хямдралыг олгоход бэлэн байдаг.
 
Хурд: Чулуу бол хамгийн хүнд, хатуу барилгын материал. Гэхдээ бид ихэнхи захиалгыг 3-5 хоногийн дотор гүйцэтгэж, таны хүссэн үр дүнг бий болгохын төлөө ажилладаг.

Стандарт: Чулуун хийцийн эдэлгээг уртасгах, хугарал эмтрэлээс хамгаалах, суурилуулахад шаардлагатай зэрэг олон стандарт, нэмэлт ажилбарыг бид дагаж мөрддөг.

Баталгаат хугацаа: "Буух эзэнтэй буцах газартай” гэдэг шиг бид та бүхэнд 3 жилийн баталгаат хугацааг өгнө. 
 
Эрсдэлгүй захиалга: Барилгын компаниуд БНХАУ руу захиалга хийснээр чулуу тээвэрлэлтийн явцад хагарч гэмтэн, хорогдол үүсдэг. Мөн зарим тохиолдолд та бүхний захиалснаас өөр өнгө, хэмжээтэй чулуу ирэх тохиолдол ч байдаг. Захиалга, тээвэрлэлт, гаалийн зардал зэргийг нэмээд үнийн хувьд ч цаг хугацааны хувьд ч, хүн хүчний хувьд ч чулууг захиалах нь ажиллагаа ихтэй, басхүү үнэ өртөг эндээс шууд захиалсантай ялгаагүй тусах нь бий. Манай компанид энэ ажлаа даатгаснаар бид 10 жилийн ажлын туршлагынхаа үндсэн дээр та бүхний хүссэн тоо ширхэгээр, захиалсан өнгө хийцээр 1 ч эвдрэл гэмтэлгүй та бүхний хэрэгцээт газар хүргэж, хүсвэл суурилуулж өгөх боломжтой.

Таны сонголт мэргэн байж, ажил үйлс, амьдрал ахуй тань үргэлж өөдлөн дэвжиж байх болтугай